Төрсөн өдрийн шүлэг

Өнөөдөр 4-р сарын 20. Миний зүрх сэтгэлдээ хайрладаг мөрөөдлийн эзний минь төрсөн өдөр. Хүн сайхан мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө амьдрах ёстой. Өнгөрсөн шөнө Tanglet гээд хүүхэлдэйн кино үзлээ. үнэхээр гоё кино байна лээ.Уншигч та Tanglet-г үзээгүй бол заавал үззээрэй. Өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа хайрт мамадаа болон төрсөн өдөр тохиож буй нийт уншигчдаа төрсөн өдрийн халуун мэдийг хүргээд баярын мөртүүд хадгалъя.


Алаг хорвоогийн хатуу зөөлөнд
Ариун сэтгэл хүмүүн болох гэж
Аав ээжийнхээ жаргал нь болж
Алтан дэлхийд чи мэндэлсэн
Хайр энэрлийн далай
Халамжитайхан ээждээ баярлалаа гээд
Хацар дээр нь зөөлөн үнсээрэй
Уужуу тайван зангаараа
Өөрийг чинь өлгийдөж өсгөсөн
Ухаант буурал аавдаа
Хайртай шүү гээд үнсээрэй
Орчлон хорвоод шинэ хүн болон мэндэлж
Олон хүнийг баярлуулсан энэхүү өдрийн мэндийг
Хайрт найз чамдаа хүргэж байна
Аз жаргал инээд баясалаар дүүрэн яваарай
-х-х-х-
Ирж буй ирээдүй тань
Итгэл сэтгэлээр дүүрэн байж
Золгож буй нас тань
Зол жаргалаар дүүрэн байг
-х-х-х-
Бүтээнэ гэсэн нэгхэн хүслээрээ
Бүхий л амьдралаа гэрэлтүүлж яваарай
Болгоно гэсэн гэгээн сэтгэлээрээ
Босго нь өндөр амжилт руу тэмүүлж яваарай
-х-х-х-
Өссөн бие тань эрүүл байж
Эрхэлсэн ажил тань манлайлж явах болтугай
Асаасан гал тань дөллөн бадарч
Амьдрах орчин чинь жаргалаар бялхах болтугай
-х-х-х-
Мөнх бус хорвоогийн
Мөч бүхнийг хожиж яваарай
Төрсөн өдрийн баяр тань
Түмэн жилээр үргэлжлэг
-х-х-х-
Од бүхэнтэй шивнэлдэх гэж
Цэцэг бүртэй ярилцах гэж
Хүнийг хүндэлж,нөхөрлөх гэж
Хүслийн цэнхэр орчлонд төржээ чи
-х-х-х-
Хатууг таниулж хайраа өгсөн
Хашир ухаантай аав таньдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе
-х-х-х-
Өөрийгөө биш намайг хайрладаг
Өнө мөнхийн ачлалтай ахдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе
-х-х-х-
Учирч надтай золгохоор
Хайрт чи минь өнөөдөр мэндэлжээ
Уярлын энэ хорвоог хайрт чамдаа бэлэглэе
-х-х-х-
Бүрэнхий байсан хорвоо гэрэлтэж
Бүүдгэр байсан наран мишээж
Гундаж удсан цэцгүүд өндийж
Гэрэл гэгээтэй хамт чи минь ирсэн билээ
Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

Хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн
Хүний орчлонд аз жаргалтай амьдраарай
Хайртай бүхэндээ баяр хөөр бэлэглэн
Хан хорвоог инээдээрээ чимээрэй
Төрсөн өдрийн мэнд



Ирж буй ирээдүй тань

Итгэл сэтгэлээр дүүрэн байж

Золгож буй нас тань

Зол жаргалаар дүүрэн байг



Бүтээнэ гэсэн нэгхэн хүслээрээ

Бүхий л амьдралаа гэрэлтүүлж яваарай

Болгоно гэсэн гэгээн сэтгэлээрээ

Босго нь өндөр амжилт руу тэмүүлж яваарай



Өссөн бие тань эрүүл байж

Эрхэлсэн ажил тань манлайлж явах болтугай

Асаасан гал тань дөллөн бадарч

Амьдрах орчин чинь жаргалаар бялхах болтугай



Мөнх бус хорвоогийн

Мөч бүхнийг хожиж яваарай

Төрсөн өдрийн баяр тань

Түмэн жилээр үргэлжлэг



Од бүхэнтэй шивнэлдэх гэж

Цэцэг бүртэй ярилцах гэж

Хүнийг хүндэлж,нөхөрлөх гэж

Хүслийн цэнхэр орчлонд төржээ чи



Хатууг таниулж хайраа өгсөн

Хашир ухаантай аав таньдаа

Төрсөн өдрийн мэнд хүргэе



Өөрийгөө биш намайг хайрладаг

Өнө мөнхийн ачлалтай ахдаа

Төрсөн өдрийн мэнд хүргэе



Учирч надтай золгохоор

Хайрт чи минь өнөөдөр мэндэлжээ

Уярлын энэ хорвоог хайрт чамдаа бэлэглэе



Бүрэнхий байсан хорвоо гэрэлтэж

Бүүдгэр байсан наран мишээж

Гундаж удсан цэцгүүд өндийж

Гэрэл гэгээтэй хамт чи минь ирсэн билээ

Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.



Хорвоод мэндэлсэн хосгүй баярын өдөр нь тохиож байгаа найз ...................төрсөн өдрийн баярын гал халуун мэнд хүргэе!

Час хийсэн нарийхан хоолойгоор орчлонд ирснээ зарлахад чинь
Чамайг л гэж ээж чинь зовлон бүхнээ мартсан байлгүй
Чимээгүй болохгүй улам чанга чанга уйлахад чинь
Чамайг аргадах гэж аав чинь сандрахдаа ээжийг чинь үнссэн байлгүй


Ээж аавдаа эрдэнэ болон төрсөн энхрий бяцхан охин чиний
Энэ биеэ олж төрөөд эргэж ирж хөрвөөх газар чинь Монгол улсаа
Эгэл биеийг чинь төрүүлж өгсөн эцэг эхийн чинь өлгий нутаг
Эх орон чинь гэвэл элэг зүрхнээс хэзээд уяатай байх Монгол улсаа

Бүлээн цус нь судсаар чинь урсах Эзэн Чингисийн удам

Бүртэ Үжиний үзэсгэлэн ухаарлыг дагуулсан Монголжингоо
Бүүвэйн дуу аялан аялан өсгөх ээжийнхээ уянгын эгшиг
Бүхнээс илүү аавдаа эрхлэн айлгаж тунирхах охин ааль

Ийм л сайхан хувь заяаг эдлэхээр бүсгүй хүн төрдөг байлгүй
Ихэмсэг бөгөөд ухаалаг байхын учрийг ээжээсээ сурдаг байлгүй
Ихийг бүтээж Эх орноо хайрлахыг эцгээсээ өвлөдөг байлгүй
Ирж буцах цагийн эрхэнд удахгүй чи том охин болноо .........

Найздаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд
Нар гэрэлтсэн энэ хорвоод насаа залуужтал инээ
Гэрэл гийсэн гэртээ, жаргал хуртал инээ
Зүүд нойрон дундаа хайртийгаа тэврээд инээ
Зүрх сэтгэлдээ хэн хэнийгээ хайрлан инээгээрэй

Ирээдүй өөд инээмсэглэж яваарай

Инээд хөөр баяр баясглангаар бялхаж яваарай миний найз

Урагшилах амьдрал чинь

Урам зориг итгэл сэтгэлээр дүүрэн байгээ

Найздаа амьдралд нь хамгийн сайн сайхан бүхэнийг хүсэе

Анд найз бидэндээ үргэлж инээд хөөр баяр баясгалан бэлэглэж яваарай

Найз нар нь чамаас инээд хөөр баяр баясгаланг мэдэрдэг шүү



ЭЭЖ ТАНЬДАА ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Эгнэгт нэгэн заяат энгүй сайхан ээж минь та
Эргэн хөрвөөх орчлонгийн нугачаан дунд
Ивээлт нарны илч болсон цацраг лугаа адил
Ижий тэнгэр болон дүү бид хоёрт заяажээ

Өглөөний тунгалаг агаарт дүүлэн нисэх
Өвч хангайн шувуудын жиргээ ч
Өнө мөнхийн гэрэл болсон таны минь
Өнгөт орчлонд хадаасан уянгыг яаж гүйцэхэв дээ

Тэнгэрт дүүлсэн уулсынхаа оройг харж
Тэнгэрлэг Монголын минь шүтээн гэлээ ч
Тэнүүн орчлонд дуугаан хадаах заяа хайрласан
Тунгалаг ариун ээжээс минь илүү шүтээн бидэнд үгүй

Босоо заяа хайрлан унагаж төрүүлсэн ээжийнхээ буяныг
Борхон зүрхний угаас дээдлэн хайрлаж явья,
Орчлонд бидэнд гэрэл түгээхийн эхлэл
Онцгой энэ өдөр тань төрсөн өдрийн мэнд хүргэе! ээж дээ
0 Responses